Цэс Close

В.Путин: ОХУ цөмийн зэвсэгээс эхлүүлээд бүх зэвсгээ ашиглахад бэлэн

ОХУ Сталинградын тулаанд Зөвлөлтийн цэргүүд Германы цэргүүдтэй тулалдан ялалт байгуулсны 80 жилийн ой өчигдөр тохиолоо. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү ялалтын ойг тохиолдуулан Волгоград мужид айлчилж улмаар Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ үеэр В.Путин иргэд олон нийтэд хандаж үг хэлсэн бөгөөд тэрбээр "Герман дахиад л биднийг танкаар сүрдүүлж байна. Тэд энийгээ Украины нутаг дэвсгэр дээр Гитлерийн дагалдагчдын гараар Оростой дахин тулалдах гэж байна" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн Украинд зэвсгийн усламж үзүүлж байгаа Герман Улсыг шүүмжилж, ОХУ цөмийн зэвсэгээс эхлүүлээд бүх зэвсгээ ашиглахад бэлэн хэмээжээ.

Сонирхуулахад, Сталинградын тулаан 1942 оны наймдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд энэхүү цуст тулаанд амиа алдсан энгийн иргэд болон цэргүүдийн тоо хоёр саяд хүрсэн хэмээн түүхэнд мэтдэглэжээ.

Эх сурвалж: DW

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах