Таксины жолоочийг заналхийлж, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Бусдын автомашиныг дээрэмдэн авч явсан хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, олж тогтоожээ. Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээрээс миний машиныг үл таних согтуу хүн аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, олж тогтоожээ. Хэргийг мөрдөн шалгах үеэр 21 настай, эрэгтэй Н таксинд явж байхад нь Хөвсгөл аймгийн харьяат 29 настай, Б нь согтуурсан үедээ суудлын бүсээр хоолойг боож, толгойд нь 2 удаа цохиж, автомашиныг дээрэмдэн авч явсан байна. Иймд такси үйлчилгээнд явж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх