Цэс Close

Г.Занданшатар: Б.Цэнгэл дарга Төрийн хэмнэлтийн хуулиар хураасан машинуудаа хэрхэн хуваарилсан тайлангаа танилцуул

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийн агуулга нь төрийн байгууллагуудад хэрэглэж байсан хуучин тавилга, эд хогшил , УАЗ фургон, УАЗ-469 зэрэг автомашинуудыг аймгуудад шилжүүлэх тухай юм. Засгийн газар ийм асуудлуудыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байгаад зарим гишүүд дургүйцлэ илэрхийлж байлаа. Хуулиа өөрчилж, Засгийн газар дангаараа шийддэг болох хэрэгтэй гэж байв. УИХ-ын дарга ч энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар "1996 оноос хойш ингэж шийдэж ирсэн хуулийн гажуудлыг зас гэхээр засахгүй. "Эрдэнэт" гэх мэт том асуудлыг болохоор УИХ-аар оруулж ирэхгүй шийддэг хэрнээ тавилга, эд хогшил шилжүүлэх болохоор оруулж ирээд цаг үрээд байдаг. Хуулийн төслөө оруулж ирж, УИХ-д хүндэтгэлтэй хандана шүү. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл гуай та тэр машинууд яасан бэ. Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яаж хуваарилсан тайлангаа энэ асуудалтайгаа хамт оруулж ир. Яагаад орон нутагт хуваарилахгүй байгаа юм бэ. Дураараа ийш тийш нь зарцуул гэж өгөөгүй байх шүү. Энэ асуудлыг чинь хойшлуулаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй чинь хамт хэлэлцэнэ" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах