Цэс Close

Хятад-АНУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ буурчээ

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас пүрэв гарагт гаргасан мэдээлэл хийлээ.

ТУс мэдээллээр 2023 оны эхний улиралд АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ 13.1 хувиар буурч, 161.587 тэрбум ам.доллар болсон байна. Харин Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ энэ оны эхний улиралд 38.7 хувиар өсөж, 53.845 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн улиралд Хятад улс ОХУ руу 24.073 тэрбум ам.долларын бараа экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 47.1 хувиар өссөн үзүүлэлт бол импортын хэмжээ мөн 32.6 хувиар өсөж, 29.722 тэрбум ам.долларт хүрчээ.

Хятадын гаалийн ерөнхий газрын мэдээллээр 1-3 дугаар сард тус улсаас АНУ руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 17 хувиар буурч, 115.237 тэрбум ам.доллар болсон бол АНУ 46.350 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн Хятад руу гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар бага үзүүлэлт болжээ.

Гуравдугаар сард хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 59.760 тэрбум ам.доллар байв. 2022 оны эцэст Хятад, Америкийн худалдааны эргэлт 0.6 хувиар нэмэгдэж, 759 тэрбум 427 сая ам.долларт хүрч байжээ.

Хэдий тийм ч АНУ нь АСЕАН болон Европын Холбооны хамтаар Хятадын худалдааны гол гурван түнш хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах