“Найрамдал” зуслангийн бүртгэл баасан гаригт эхэлнэ

Хуваалцах

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 45 жилийн ой энэ жил тохиож байгаа тул зуны ээлжийн амрагчдын хөтөлбөртөө багагүй шинэчлэл хийж, зуслангийнхаа өнгө төрхийг сайжруулжээ.

“Найрамдал” зусланд амрагч хүүхдүүдийн бүртгэл тавдугаар сарын 5-ны 15:00 цагаас эхэлнэ. Харин нэгдүгээр ээлжийн амралт тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэх хуваарь гаргаснаа тус төвөөс танилцууллаа.

Амрах эрхийн бичгийг www.nairamdal.mn сайтаар захиална. Захиалахын өмнө өөрийн бүртгэл үүсгэх ёстой.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн