Засгийн газар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар хэлэлцэж буй асуудлуудаас олны анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл юм. Уг төслийг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн дэмжжээ. Улмаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл,
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,
- Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтын явцын талаар,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 31 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл үлдээх