38-р сургуулийн багш, сурагчид цуглуулсан хандиваа Сүхбаатар аймаг руу илгээжээ
Нийслэлийн 38 дугаар сургуулийн хамт олон малчдад туслах хандивын аян зарлаж, хоёр долоо хоногийн хугацаанд цугларсан хандивыг өнөөдөр Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлд хүлээлгэн өглөө.
Аянд тус сургуулийн 3000 сурагч, 140 багш, ажилтан оролцсон бөгөөд 160ш нэмнээ, 200 ш бээлий, 360 боодол шүдэнз, 265 боодол лаа, 55ш саван, 70ш ариун цэврийн цаас, 8 кг угаалгын нунтаг, 550 кг тэжээл, 170 кг гурил, 84 кг гоймон, 39 кг цагаан будаа, 17 кг шар будаа, 88 кг каша, 68 кг хуурай сүү, 6 кг элсэн чихэр, 5 хайрцаг элсэн чихэр цугларсан байна. Тус сургуулийн залуу багш нарын санаачилгаар эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд цугларсан хандивыг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчдад хүргэж өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл үлдээх