Цэс Close

15 настай хүүхэд бусадтай бүлэглэн 46 автомашин хулгайлжээ

Цагдаагийн ерөнхий газраас тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлийн ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж байгаа юм.

Арга хэмжээний хүрээнд 2021 оны зургадугаар сараас эхлэн бусдын 46 тээврийн хэрэгслийг хулгайлсан хэрэгт 15 настай Г-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, Honda Fit, Prius-10,11, Nissan Tida зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Нийслэл хотын хэмжээнд энэ он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдэж, илрүүлэлт 55 хувьтай, алдагдсан тээврийн хэрэгслийн 93.8 хувийг олоод байна.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах