Цэс Close

Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 

09:00 цагт "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний хурал болно.

“Ибис” зочид буудалд

09:00-12:00 цагт Цайны замын олон улсын аялал жуулчлалын гишүүн хотуудын холбооны уулзалт болно.

МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд

09:30-17:00 цагт Сэтгүүлчдэд зориулсан “Асуудлаас шийдэл рүү” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт Эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

МУИС-ийн номын санд

11:00 цагт Ерөнхий сайдын тэтгэлгийн хоёрдугаар шат эхэлж байгаатай холбоотойгоор тус тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлнэ.

“Холидэй Инн” зочид буудалд

12:00-13:30 цагт Монгол-Туркийн үйлдвэрлэгчдийн уулзалтыг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ болон Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс зохион байгуулна.

“Мишээл экспо” төвд

14:00 цагт Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах