Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт”, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ.




Мөн өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийн хүлээн авах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
