Цэс Close

Үндсэн хуульд ямар өөрчлөлтүүд орох вэ?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг маргааш буюу 5 дугаар  сарын 31-нд эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох санал иргэдийн дэмжлэгийг авалгүй, унасан. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд дахин зөвшилцөж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон бууруулсан юм. Гишүүдийн тоог 126 болгож, 60:40 байх дээр УИХ-д суудалтай намууд санал нэгдсэн.

Нэг: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх

Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын  гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн өөрчлөлт хийхээр тусгажээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг иргэд эсэргүүцсэн учраас УИХ дахь намууд болон бусад улс төрийн намууд 126 гэсэн тоон дээр санал нэгдээд байна.

Хоёр: Сонгуулийн холимог тогтолцоо 

Энэ заалтыг оруулснаар парламентын сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж, тоглоомын дүрмийг дураараа зохиодог асуудал байхгүй болно гэж үзсэн байна. Одоогоор хууль санаачлагчид гишүүдийн 50 хувийг санал хураалтаар, 50 хувийг жагсаалтаар сонгоно гэж танилцуулсан бол АН энэ харьцааг парламентыг тогтворгүй байдалд хөтөлж мэднэ хэмээн үзэж,  60:40 байх нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Гурав: Хүний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн Цэц хянана 

Тодруулбал, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр  хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэсэн өөрчлөлтийг оруулж ирсэн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах