Цэс Close

Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслолд Монгол Улс Засгийн газрын түвшинд оролцжээ

Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Рэжэп Тайип Эрдоган 2023 оны зургаадугаар сарын 3-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөв.

Анкара хотноо ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Манай улсаас Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар оролцсон байна.

Турк улсын ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит ерөнхий сонгууль 2023 оны тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын олонхын буюу 50%+1 санал аваагүй тул тавдугаар сарын 28-ны өдөр явагдсан хоёр дахь шатны сонгуульд Рэжэп Тайип Эрдоган ялалт байгуулсан юм.

Тус улсын 12 дахь Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ийнхүү улиран сонгогдсоноор ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа хэрэгжүүлнэ. Түүний бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх юм байна.

 

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах