Их сургуулиудын инновац, шинэ технологийн танилцуулга, уулзалт зохион байгуулна

Төрийн ордонд
09:00 цагт Төсвийн байнгын хорооноос гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
11:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Хөгжлийн Банкны 1212 тоот хурлын танхимд
10:00 цагт Хөгжлийн Банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авсан байр, объектууд болон худалдан борлуулах ажлыг зохион байгуулахтай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгуулна.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Сууц өмчлөгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар СБД-ийн 10 дугаар хороо, 100 айлын нийтийн байрны "Гэгээ-9" СӨХ-ноос мэдээлэл хийнэ.
Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-т
11:30 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийнэ.
Мэдээлэл, технологийн үндэсний паркт
11:30 цагт Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” зургаадугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
Мөн энэ сарын 8-нд болох “ICT Forum Mindgolia 2023” форум, олон улсын сайд нарын дээд хэмжээний уулзалт, онцлох үйл явдлуудын мэдээллийг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Европ, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим нь манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх танхимаас гаргаж буй санал, гишүүдийн санал хүсэлтийг багтаасан мэдээлэл өгнө.
12:30 цаг Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдийн амь нас эрсэдсэн асуудлаар иргэн мэдээлэл хийнэ.
МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд
13:00-17:30 цагт их сургуулиудын инновац, шинэ технологийн танилцуулга, уулзалт зохион байгуулна.
Улсын Прокурорын Ерөнхий Газар (УПЕГ)
14:00 цагт УПЕГ-т иргэдийн шаардлагыг хүргүүлж, иргэн О.Шинэбаяр мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл үлдээх