Цэс Close

Х.Нямбаатар: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шувуу ажиллагаагаар авч ирэхээр тодорхой ажлуудыг хийж байна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "“Шувуу” ажиллагааны хүрээнд Интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Харин 6-р сарын 5-ны өдрийн байдлаар улаан булант зар мэдээгээр 3, хөх булант зар мэдээгээр 42, нийт 45 хүнийг олж тогтоогоод байна. Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллага 5 хүнийг эх оронд нь авч ирээд байна. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлье гэдэг байдлаар 12 хүн ирсэн. Цаашид 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажил хангаад байна. Авч ирсэн болон сайн дураараа ирсэн хүмүүсээс 4 хүний асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна. Тухайлбал БНТУ-д 4, БНСУ-д 6, АНУ-д 1, Австралид 1, Франц Улсад 1 иргэн байна. Эдгээр 25 иргэний гадаад паспортыг бүрэн хүчингүй болгож, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шувуу ажиллагаагаар авч ирэхээр тодорхой ажлуудыг хийж байна. Гэхдээ бид бусад улс орон тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиглэлээр ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Харин тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй гэх асуудлыг шалгаж байна. Хаана байрлаж, амьдарч байгаа талаарх мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагад ирүүлж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах