Цэс Close

МАН-ын бүлэг УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 40 болгох саналыг дэмжсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас УИХ-д Төсвийн тодотголыг өргөн мэдүүлснээр УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн тодотголыг дагаад 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж, төсөв дагасан долоон хууль, хоёр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж батална. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтааж хэлэлцэж дуусах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь цалин, тэтгэмжтэй холбоотой тус хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө. Хуралдаанаар мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг хэлэлцсэн. МАН-ын зүгээс хүйсийн тэгш байдлыг бодлогоор дэмжиж ирсэн. Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар 20 хувь, өргөн барьсан хуулийн төсөлд 30 хувь байхаар тусган хэлэлцэж байгаа. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд нэг хүйсийн доод хэмжээг 40-өөс доошгүй хувь байх саналыг байнгын хорооны хуралдаанд гаргасан ч дэмжлэг аваагүй. Харин УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дээрх саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Иймд уг асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцээд анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд аль нэг хүйсийн байх хэмжээг 30-аас доошгүй хувь байна гэсэн заалтыг гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүнийг 1:1 зарчмыг хэвээр хадгалахаар намын бүлэг санал нэгдлээ” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах