Цэс Close

Ши Жиньпин: Хятадууд найр журмыг маш их дээдлэн эрхэмлэдэг, бид хуучин найзаа хэзээ ч  мартдаггүй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертэй Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд уулзжээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин онцлохдоо,“Доктор Хенри Киссинжер дөнгөж сая зуун насныхаа төрсөн өдрөө тэмдэглэсэн. Мөн Хятадад та зуу гаруй удаа айлчилж байна. Иймээс таны энэ удаагийн айлчлал маш чухал ач холбогдолтой болж байна. Одоогоос 52 жилийн өмнө Хятад, Америкийн харилцаа зангилаа цаг үед байсан, тухайн үе дарга  Мао Зэдүн, Ерөнхий сайд Жөү Эньлай нар Америкийн ерөнхийлөгч Никсон ба таны хамт стратегийн маш зөв алсын хараан дор Хятад, Америкийн хамтын ажиллагааны зөв сонголтыг хийж,  хоёр орны харилцааг эрүүл хөгжлийн зам руу оруулснаар Хятад Америкт үр өгөөжөө хүртээгээд зогсохгүй дэлхий нийтэд ашиг тусаа хүртээсэн. Хятадууд найр журмыг маш дээдлэн эрхэмлэдэг, бид хуучин найзаа хэзээ ч  мартдаггүй. Мөн хоёр орны харилцааны хөгжлийг дэмжиж, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан танай түүхэн жинтэй хувь нэмрийг мартах ёсгүй” гэжээ.

Үүний хариу болгон Хенри Киссинжер хэлэхдээ,“Хятад улсад дахин айлчилж байгаадаа би маш баяртай байна." Энэ удаагийн уулзалтыг Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудлын 5-р байранд зохион байгуулсанд маш их талархаж байна. Яагаад гэвэл энэ нь Хятадын удирдагчтай миний анх уулзаж байсан газар болно. Хятад Америк хоёр орон хоорондын харилцааны хөгжил нь дэлхийн энх тайван, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшилд маш чухал ач холбогдолтой юм” хэмээн хариулжээ.

Тус уулзалтад БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И мөн оролцжээ.

Бэлтгэсэн: Ц.Кастро

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах