Цэс Close

РЦНК-ын урд ногоон байгууламж бүхий талбайг хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулан дахин хашаалж эхэлжээ

Өнгөрөгч хавар буюу тавдугаар сард  Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд орших РЦНК-ын урд талын хэсэг газарт ногоон байгууламж сүйтгэн барилга барих гэж байгааг  тус орчмын оршин суугчид эсэргүүцэж байна.

Оршин суугчдын хувьд тус газарт барилга бариулахгүйгээр ногоон байгууламж хэвээр үлдээн цэцэрлэгт хүрээлэн байгуулж олон нийтийн эзэмшил болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр долдугаар сарын 25-ны өдөр хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулан дахин хашаалж эхэлжээ.

Иргэд хотын холбогдох албаны хүмүүсийг уг асуудалд анхаарлаа хандуулж арга хэмжээ авхуулах хүсэлтэй байгаагаа эсэргүүцлийн үеэр илэрхийлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах