Цэс Close

Ши Жиньпин: Индонез улстай стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн ажиллахад бэлэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин  тус улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Индонезын ерөнхийлөгч Жоко Видодог хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, хуучин анд Ерөнхийлөгч Жоко Видодо  Чэндугийн Дэлхийн оюутнуудын спортын наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэнд баяртай байна. Манай хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулсны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Индонез улстай нэн өндөр түвшний стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Индонезын хувь заяаны нэгдмэл цогцыг “бодит дүр зураг” болгон бүтээн байгуулахад бэлэн байгаагаа хэлмээр байна. Мөн хөгжиж буй орнууд хувь заяагаа нэгтгэн, эв нэгдэлтэй хамтран ажиллаж, хөгжлийг хамтдаа урагш ахиулахын  жишиг болгож, бүс нутаг, дэлхийд илүү олон бат тодорхой шинж чанар хийгээд эерэг энергийг нэмэрлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр улсын тэргүүн хатагтай нар Чэндүгийн өвөрмөц биет бус соёлын өвтэй танилцан, цайны соёлын тогтолт сонирхож халуун дотно яриа өрнүүлсэн байна.

Энэ үеэр тэргүүн хатагтай Пэн Ли Юань, Хятад Индонезийн соёл ойр, ард түмэн бие биенээ сайн ойлголцдог, хоёр талын найрамдал улам гүн зузаан болно гэдэгт найдаж байна гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Кастро

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах