Цэс Close

Түгжрэлгүй Улаанбаатарын төлөө хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болголоо

“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалтын түншлэлийн форум-2023” эхэллээ. Шинэ сэргэлт-Улаанбаатар бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг эрэмбэлж, хэд хэдэн чиглэлд бодлогоор онцгойлон анхаарна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүнийгээ дагаад хот төлөвлөлтийг тэлэх, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, зам тээврийн нэгдсэн систем бий болгох, зам замын байгууламжийг өргөтгөх, нийтийн тээврийн санг шинэчлэн сайжруулах, чанар стандарт, менежментийн цоо шинэ тогтолцоог бий болгох, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна гэдгийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр  болж байгаа юм. Тиймээс авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах ажлыг бид үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.

Бид 2024 ондоо багтаан нийслэлийн авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд түгжрэлд гол нөлөө үзүүлэх төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад, зургаадугаар сард барилгын ажлыг нь эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээвэр нэвтрүүлэх төслийн хүрээнд 7,8 км замыг шинэчлэх, 18.8 км авто замыг шинээр барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Замын байгууламжийг холбоос зам, хөндлөн болон босоо замын сүлжээний загвараар төлөвлөж, Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотуудыг холбосон авто замын сүлжээг байгуулахаар зорьж байна” гэлээ.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ хүрээнд хотын төв, дэд төвүүдийг холбосон үндсэн дөрвөн цагариг зам, зургаан хэвтээ, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгох гэнэ. Шинэ сэргэлт-Улаанбаатар форумын үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг танилцууллаа.

Тодруулбал, . Энэ төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25% бууруулах юм.

Монгол Улсын Засгийн газар “Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ш нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Гол онцлог нь голын ай савыг дагуулан газар чөлөөлөлт хамгийн багатай трассыг сонгосон. Хөрсний бохирдлоос хамгаалах, голын урсацыг дэмжих, орчны чийгшлийг нэмэгдүүлэн уур амьсгалын эерэг өөрчлөлтийг бий болгохын хамт ашиглалтгүй талбайг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд ая тухтай орчинг үүсгэх зэрэг байгаль экологийн болон эдийн засгийн олон талт үр өгөөжийг тооцсон төсөл гэв. Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг дэмжих давуу талтайг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллах гэнэ.

ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС ДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА ХҮЛЭЭЖ БАЙНА

“Нийслэл хотын хүн амын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтралыг бууруулахад нэн чухал асуудал нь шинэ суурьшлын бүсүүдээ хөгжүүлэх юм” гэдгийг Шинэ сэргэлт-Улаанбаатар хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар онцоллоо.

Тэрбээр боловсролын чанар, стандартыг хангасан, сургууль цэцэрлэгийг шинээр барьж, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлснээр шинэ суурьшлын бүсүүд амь орно. Энэ оноос дүүрэг бүрд 1200 суудалтай, олон улсын стандартад нийцсэн жишиг сургуулийг шинээр төлөвлөөд байна. Энэхүү бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд багтаан хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын чиглэлээр Та бүхний саналыг хүлээн авч, бүх талаар хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Цаашлаад “. Иймд энэ төслийг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо дэмжих болно” гэсэн юм.

Шинэ сэргэлт-Улаанбаатар хөрөнгө оруулалтын чуулганы индрээс нэлээд Монгол Улсын Засгийн газрын хэмжээнд онцгой анхаарал хандуулж буй нэгэн онцгой төслийг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцууллаа. Энэ нь, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн импорт, ашиглалтыг дэмжих асуудал юм.

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Өнөөдөр Улаанбатарт 500 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаагаас 49 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Үүний нөлөөгөөр агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламж хүлцэх хэмжээнээс даруй 1.2 дахин их болж, агаар орчны бохирдлын эх үүсвэрийн 35 хүртэлх хэмжээг эзэлж байгаа судалгааг мэргэжлийнхэн гаргажээ. Бид 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувиар бууруулахаар зорьж байна. Тиймээс .

Онцгой албан татварын тухай хуулиар 2007 оноос эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлсөн боловч бодит байдал дээр шингэрүүлсэн хий болон цахилгаан тэжээлт автомашины импорт өсөөгүй харин хос тэжээлт автомашины хэрэглээ огцом өсөж, өнөөдрийн авто машины түгжрэлийг үүсгэх хүчин зүйлийг бүрдүүлсэн. Иймд бид шингэрүүлсэн хий болон цахилгаан тэжээлт автомашины импорт, ашиглалтыг бүх талаар дэмжинэ” гэлээ. Мөн тэрбээр “Автомашины худалдаа эрхлэгчид энэ тал дээр Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллана гэж итгэж байна. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах нь түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний суурь нөхцөл гэж Засгийн газар үзсэн. Өнөөдөр нийтийн тээвэр нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй нийт авто тээврийн хэрэгслийн 0,02 хувийг эзэлж, нийт зорчилтын 20-оод хувийг эзэлж байна. . Үүн дээр автобусны гадна болон дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээний байгууламжийг 2 байршилд барихаар бэлтгэж байна. Ингэснээр өнөөдрийн 520 мянган автобусны зорчилт 2024 оноос эхлэн 780 мянга болж өсөх тооцоолол байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Та бүхний оролцоо, шийдэл санаачилга чухал байгааг энд онцлон тэмдэглэмээр байна” гэв.

Энэ үеэрээ салбарын сайд нийтийн тээврийн салбар алдагдалгүй ажиллаж, орлогын эх үүсвэр бий болгох тал дээр цаашид анхаарна. Үүнээс гадна салбарын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, ур чадвар, хариуцлага, үйлчилгээний чанар тал дээр хяналт тавих болон техникийн оношилгоо, засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо нэн шаардлагатай байна гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах