Цэс Close

"Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын албаны веб сайтыг танилцуулжээ

Энэ жил “Бүс ба зам" санаачлалын 10 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан олон улсын хамтын ажиллагааны  гурав дахь чуулга уулзалтын албан ёсны цахим хуудас ашиглалтад орсон байна.

Энэ талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалтын хятад, англи хэлэн дэх албан ёсны цахим хуудас өнөөдөр албан ёсоор ашиглалтад орж, чуулга уулзалтын талаарх холбогдох мэдээллийг цаг алдалгүй нийтлэхэд бэлэн боллоо. Мөн чуулга уулзалтын мэдээллийн төвийн цахим хуудас нэгэн зэрэг нээгдэж, олон орны сэтгүүлчдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх болно. "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалтын талаар эдгээр цахим хуудсанд хандаж, мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч байхыг сэтгүүлчдэд зөвлөж байна гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах