Монгол Улсын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд "Хятадын олон улсын импортын VI экспо"-д оролцож байна
Дэлхийн хамгийн анхны импортын экспо болох Хятадын олон улсын импортын экспо Хятадын Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд албан ёсоор эхэллээ.
Энэ сарын 10 хүртэл үргэлжлэх VI экспо-д зориулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр, Хятадын олон улсын импортын экспо нь Хятад Улсын хөгжлийн замаар дамжуулан дэлхий дахинд шинэ боломжуудыг бий болгох хөгжлийн шинэ хэв маягийг хөгжүүлэх цонх болж, Хятадын асар том зах зээлийн боломжуудаас хуваалцах боломжийг дэлхий дахинд олгодог өндөр стандарт бүхий нээлттэй платформ байх болно. Мөн энэхүү экспо нь олон улсад бараа бүтээгдэхүүнээ танилцуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийг илүү нээлттэй болгох, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр шимийг дэлхий дахинд хүртээх боломжийг олгох болно" гэжээ.
Дэлхийн удирдагчид болон олон улсын шинжээчдийн хэлснээр, VI ХОУИЭ нь цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, бизнесийн олон шинэ боломжийг бизнес эрхлэгчдэд санал болгож байна.
Энэ жилийн "Хятадын олон улсын импортын экспо"-д Монгол Улс хоёр дахь удаагаа оролцож байгаа бол АНУ анх удаа оролцож байна.
- Энэ удаагийн экспод 154 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
- Нийт 3400 гаруй компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд танилцуулж, дэлгэн үзүүлж байна.
- Оролцогч компаниудын 200 орчим нь 2018 оноос хойш буюу анх зохион байгуулагдсан цагаас нь хойш ХОУИЭ-д тасралтгүй оролцож байгаа компаниуд байна.
- Мөн 400 орчим компани цар тахлын улмаас хоёр жил өнжсөний дараа эксподоо эргэн оролцож байна.
- Түүнчлэн дэлхийн шилдэг 500 компанийн талаас илүү хувь нь буюу 289 компани Хятадын олон улсын импортын VI экспд оролцож байна.
- Хятадын олон улсын импортын экспод 11 улс анх удаа оролцож байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь АНУ
- Экпо-д автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 15 компани оролцож байна.
- Монгол Улс тус экспод 136м2 талбайд ноос ноолуур болон хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулахаар 11 аж ахуйн нэгж оролцож байна.
Сонирхуулахад, Олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспогийн 72 оролцогчоос 64 нь, 3400 аж ахуйн нэгжийн 1500 нь бүгд “Бүс ба Зам” санаачилгыг хамтран байгуулагч орнууд болон холбогдох аж ахуйн нэгжүүд юм. Мөн Монгол Улсын төлөөлөл ч энэхүү экспод оролцож өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулж байна.
Сэтгэгдэл үлдээх