Цэс Close

Авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар мэдээлэл өглөө. 


Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д  өргөн барихаар болжээ. Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэн, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Шүүх байгуулах асуудлыг Засгийн газар өөрийн тааллаар дангаар УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэсэн үг.

2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа шүүх тогтолцоонд дараах өөрчлөлт оруулна. Нэгдүгээрт, орон нутгийн анхан шатны шүүхүүдэд Эрүүгийн хэргийн дагнасан шүүх, Иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг шүүүх болно. Энэ шүүх нь дотроо Эрүүгийн хэргийн танхимтай, Иргэний хэргийн танхимтай болно.

Ингэснээр анхан шатны шүүх дээр байгаа хоёр ерөнхий шүүгч нэг болно гэсэн үг. Хоёр тамгын даргатай шүүх нэг тамгын даргатай болно. Ерөнхий шүүгч, Тамгын газрын даргын орон тоо багасна.

Захиргаа нь томорч данхайгаад байна гэдэг асуудлыг шийдэж байгаа.

Хоёрдугаарт, Давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан аймагт байсан Эрүү, Иргэний бие даасан шүүхийг нэгтгэж, нэг Ерөнхий шүүгч, нэг Тамгын даргатай болгоно.

Давж заалдах шатаны шүүхийг тойргийн журмаар байгуулах, бүсчилсэн хэлбэрээр зургаан аймагт байгуулах асуудлыг хөндөхгүй байхаар шийдсэн.  Анхан болон давж заалдах шатны шүүхүүд байрлаж байгаа байр, одоо ажиллаж байгаа орчин нөхцөл гэр хороонд ямар нэгэн хөдөлгөөнд хийгдэхгүй.

Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хялбар буюу зөвшөөрлийн шүүхийн тогтолцооны хувилбарыг  оруулж ирсэн. Энийг Улаанбаатар хотод зөвшөөрлийн буюу хялбар хэргийн ажиллагааны шүүхийг анхан болон давж заалдах шатны журмаар Улаанбаатар хотод нэг шүүхтэй байхаар оруулж ирлээ.

Гэр бүл, хүүхдийн шүүхийг анх удаа Монгол Улсад дангаар байгуулна.

Авлига , албан тушаалын хэрэгт ногдуулж байгаа анхны шүүхээс гаргасан шийдвэр хэт хөнгөн, нөлөөнд орсон байж болзошгүй байгаа. Энэ төрлийн хэргүүд дийлэнхдээ Эрүүгийн хуульд заасан хагмийн бага ял буюу торгох ялаар шийтгүүлж байгаа. Тухайлбал,  Багануурын уурхайн захиралд торгох ял оноосон,  2.7 тэрбум төгрөгийн хээл хахууль авсан асуудалд нэр холбогдсон Хөдөлмөрийн баатарт 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Иймээс авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй.

Өөрөөр хэлбэл, Шууд давж заалдах шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдвэрлэдэг байна. Улсын дээд шүүхийн  эрүүгийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно.  Хоёр шатаар яяна. Шууд Давж заалдах шатны шүүх шийдвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү  хуулийн өөрчлөлтийг өнөөдөр УИХ- д өргөн мэдүүлж, нэн яралтай горимоор хэлэлцүүлэхээр боллоо" гэсэн юм.

Мөн Монгол Улсын Дээд шүүх Сүхбаатарын талбайд баруун талын Хангарди ордонд 2024 онд нүүж орно. Холбогдох зардлуудыг шийдвэрлэсэн гэдэг мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах