Цэс Close

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар сайд А.А.Козлов томилогджээ

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар А.А.Козлов томилогджээ.

Тэрбээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдаар ажилладаг байна.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой энэ сарын 23-ны өдөр танилцах уулзалт хийжээ.

Энэ үеэр сайд нар Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, хоёр улсын харилцаанд тулгамдаж буй, шийдэл хүлээсэн асуудлуудыг талуудын эрх ашигт нийцүүлэн дэс дараатай шийдвэрлэхэд тэргүүн ээлжид анхаарч ажиллах талаар санал нэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах