Цэс Close

"Тавантолгой" ХК-тай холбогдох нүүрсний сонсгол эхэллээ

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн сонсголд ажиллах шинжээчид өмнөх Ажлын хэсгийн шинжээчдийн дүгнэлттэй танилцсан эсэх талаар асуухад Түр хорооны дарга Б.Энхбаяр, өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал буй боловч гарын үсгээр баталгаажаагүй, улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзсэн.

Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөнө. Үндэсний аудитын газраас 2 хүн, Монгол банкнаас 4 хүн оролцуулах саналтай байна. Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улсууд руу шилжсэн байгаа. Тиймээс гадаад улс руу шилжсэн гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монгол банкинаас авч ажиллуулна гэсэн юм.

Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар төлөвлөжээ.

Нээлттэй сонсголын эхний үе шат нь энэ сарын 04-08-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах