Цэс Close

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “ШИНЭ ХАРХОРУМ” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр /2023.12.22/-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
-“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн 2023 оны ажлын тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,
- “Шинэ Хархорум” хотын төв цэгийн тохижилтын зураг төслийн төлөвлөлт,
- “Шинэ Хархорум” хотыг Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил, Инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг хэлэлцлээ.
1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн, мэдээний өрөө, бумба ба бичвэр нарын зураг байж магад
Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил болон инженер геологийн судалгааны эхний эхний ээлжийн ажлын явцыг эрчимжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр багтаан Үндэсний хорооны хуралд танилцуулж батлуулах үүрэг чиглэл өглөө.
8 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн, мэдээний өрөө ба "байгуулалт, раг зуйн зар L газа бол псын YHP нь шань" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах