Цэс Close

Эхийнхээ амийг хөнөөсөн Жипси Роуз шоронгоос суллагдсаныхаа дараа "эрх чөлөөний анхны селфи"-ээ хуваалцжээ

Эхийгээ хөнөөсөн хэргээр шүүхээс 10 жилийн ял авсан Жипси Роуз өнгөрсөн сард шоронгоос суллагджээ. Тэрбээр шоронгоос суллагдсаныхаа дараа олон нийтийн сүлжээнд өөрийн сэлфи зургийг байрлуулж улмаар олон сая дагагчтай болсон байна.

Өдгөө 32 настай Жипси Роузийг бага байхаас нь түүний ээж бусдаас хандив, тусламж авахын тулд уух шаардлагагүй эмүүдийг өндөр тунгаар өгч, эмийн үр дагавраас үүдсэн эмгэгийг төрөлхийн эмгэг мэтээр бусдад ойлгуулдаг байжээ. Улмаар Жэпси ээжийнхээ энэхүү хүчирхийллийг тэсэлгүй түүний амийг хөнөөсөн хэмээн мэдүүлж байсан юм. Шүүхээс түүнд хоёрдугаар зэргийн хүн амьний хэрэг хийсэн хэмээн 10 жилийн хорих ял оноосон бөгөөд өнгөрөгч 2023 онд давж заалдаж ийнхүү хугацаанаасаа өмнө суллагджээ.

Жэпси Роуз шоронд байхдаа нөхөртэйгөө гэрлэсэн бөгөөд хосууд Жэпсиг суллагдсаны дараа хамт дэлгүүр хэсч эрх чөлөөг мэдэрч эхэлсэн байна. Тэрбээр дэлгүүрээс гарч явах замдаа хэвлэлийнхэнд өөртөө шинэ гутал авсан талаараа хүмүүст баяртайгаар хэлжээ. Мөн Ж.Роуз нэгэн удаа шоронд хоригдож байхдаа өгсөн нэгэн ярилцлагадаа шоронд ээжтэйгээ хамт байснаасаа илүү эрх чөлөө, аз жаргалтай байна. Би өмнө нь түүнээс намайг холдуулж өгөхийг бас түүнийг мартуулж өгөхийг бурхнаас гуйдаг байсан хэмээн ярьж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах