Цэс Close

Аялал жуулчлалын болон алслагдсан бүс нутгийн иргэдэд зарлан мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжтой болов

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Ази-Номхон далайн Цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр болон Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Улаанбаатар хотын Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн бүсэд FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулах туршилтыг гүйцэтгэлээ.

Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд FM радиогийн үндсэн сигналыг дамжуулах шинэ технологийн hybrid буюу цахилгаан болон интернэтийн хосолмол шилэн кабель, Хатгал тосгоноос Хөвсгөл нуурын Хүзүүвчийн шил, Жанхай даваа орчмоор далайн шилэн кабелийг усан доогуур тус тус суурилуулах ажлыг хийсэн.

Ингэснээр аялал жуулчлалын томоохон бүс нутаг дэвсгэр болон дэд бүтэц бүрэн шийдэгдээгүй алслагдсан бүс нутгийн иргэдэд гамшгийн аюулын зарлан мэдээлэл цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх, өргөн нэвтрүүлгийн FM радиогийн дамжуулах станц, сувагчлалыг бий болгох боломжтой боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах