Цэс Close

ШУУРХАЙ: Төв гандангийн дэргэдэх байшинд гарсан гал түймрийн тархалтыг зогсоожээ

Гандангийн төв хаалганы дэргэдэх байшингийн дээврийн хэсэгт өнөөдөр гал гарчээ.

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын байгууллагаас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Төв гандангийн хажууд байшингийн дээврээс гал гараад байна гэсэн дуудлага 16:05 цагт бүртгэгдсэн.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 16:17 цагт галыг тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Галд өртөж бэртэж, гэмтсэн хүн байхгүй" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах