Цэс Close

60-90 хувь нь алтнаас бүрдсэн уул олжээ

Дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг тооцогддог Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын нутаг дэвсгэрт орших Лахихи уул тэр чигтээ алтнаас бүрдсэнийг саяхан олж мэджээ. Уулын 60-90 хувь нь алт гэж хэвлэлүүд бичиж байна.

Алтаар бүтсэн уулын тухай сураг сонссон хавь ойрын хамаг хүн очиж, хэдэн мянгуулаа цуглаж, ухаж эхэлсэн учир Конгогийн төр засаг яаралтай арга хэмжээ авч, уул руу ойртохыг хоригложээ.

Уулыг өөрийн нүдээр үзэж, алт хэрхэн маш энгийн аргаар ухан гаргаж ирж буйг харсан сэтгүүлчид ч үнэхээр алтаар бүтсэн уул гэдгийг батлан хэлж байгаа аж.

АНБ Конго улс нь газрын баялгаар дэлхийд дээгүүр бичигдэх орон хэрнээ хамгийн ядууд тооцогддог. Энэ улсад ток цахилгаан, эмнэлгийн үйлчилгээ гээчийг огт  мэдэхгүй иргэд маш олон. Үүний гол буруутан нь 1997 оны хүртэл тус улсыг удирдсан Ерөнхийлөгч Мобуту Секо гэнэ. Тэрбээр улсынхаа баялгийг улсын санд авдаггүй, хууль бусаар заран борлуулж, өөрөө баяжиж, авлига хээл хахуульд идэгдсэн учир ард иргэд нь маш ядуу амьдарч буй ажээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах