600 жилийн настай Хятадын цамхаг зарим хэсгээрээ нуржээ

Хятадын зүүн хэсэгт орших олон зуун жилийн түүхтэй аялал жуулчлалын бүсийн дээрээс хэдэн зуун дээврийн хавтан мултарч, нуран орж ирсэн байна.
1375 онд баригдсан, ёслолын ажиллагаа эхлэх өдрийн цагийг зарладаг Фэнгян бөмбөр цамхаг нь Хятадын хамгийн том цамхгуудын нэг гэж Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Энэхүү цамхаг нь Хятадын нийслэл Бээжин хотоос 200 милийн зайд оршдог Анхуй мужийн аялал жуулчлалын томоохон төв юм.
Гэвч даваа гарагт талбайн эргэн тойрон дахь нам гүм байдал эвдэгдэж, зуун зуун дээврийн хавтан дээвэр дээрээс гулсан, газарт унаж, асар том саарал хүрэн тоос босгосон байна.
Хятадын төрийн хяналтад байдаг “Yangcheng Evening News” сонинд нэгэн гэрч "Дээврийн нуралт нэг юмуу хоёр минут үргэлжилсэн" хэмээсэн байна.
Өөр нэгэн гэрч “Хавтангууд нуран унасан талбайд хэн ч байгаагүй бөгөөд бэртэж гэмтсэн хүн байгүй” гэж “Бээжин Ньюс” агентлагт ярьжээ.
Тус улсын орон нутгийн соёл, аялал жуулчлалын товчооноос хүний амь эрсдээгүй бөгөөд "нөхцөл байдлыг шалгаж байна" гэж мэдэгдэв.
Тухайн үйл явдал болохоос өмнө цамхгийн дээврийг 2024 онд сэргээн засварласан байжээ.
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх