УОК-т цугласан хандиваас 957 сая төгрөг, 600 хонь үлджээ
Улсын онцгой комисс /УОК/ хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтыг шинэчилжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн УОК-т хандив өргөж эхэлсэн. Тус хандивын зарцуулалтыг ОБЕГ-ын албан ёсны сайтад олон нийтэд нээлттэй ил тод танилцуулж байсан ч дөрөвдүгээр сараас хойш хандивын зарцуулалтын жагсаалт шинэчлэгдээгүй байсан юм.
Тэгвэл долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 281 ААН, байгууллага, 256 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 498 сая 298 мянга 450.63 төгрөг цугласнаас 2.5 тэрбумыг зарцуулжээ. Одоогоор үлдэгдэл нь 957 сая 488 мянга 445.63 төгрөг байгаа ажээ.
![](https://news.mn/wp-content/uploads/2020/07/img775.jpg)
Харин 112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал улсын онцгой комисст хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хуваарилжээ.
Мөн 3 аж ахуй нэгж байгуулдлаг 800 толгой хонь хандивласнаас 200-г нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд хандивласан байна.
![](https://news.mn/wp-content/uploads/2020/07/img774.jpg)
Улсын онцгой комисст нийтдээ 7 тэрбум 187 сая 577 мянга 808.43 төгрөг цугласнаас 5 тэрбум 7 сая 61 мянга 927.84 төгрөгийн зарцуулжээ. Одоогоор нийт үлдэгдэл 2 тэрбум 180 сая 515 мянга 280.59 төгрөг 600 хонь байна.
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх