Д.Нарангэрэл: Найман сая төгрөг бол тухайн өвчтөнд зарцуулж буй өртөг

Д.Нарангэрэл: Найман сая төгрөг бол тухайн өвчтөнд зарцуулж буй өртөг

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй нэг хүний зардал дунджаар найман сая төгрөг байна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Үүнээс өмнө Эрүүл мэндийн яамнаас нэг өвчтөний эмчилгээний зардал 800 мянган төгрөг, 300 мянган төгрөг зэрэг  мэдэлэл өгч байсан. Эмчилгээний зардлын өөр хоорондоо зөрүүтэй  дүн, мэдээлэл гарч байгаа учраасЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр нэг хүний зардалд хэр хэмжээний мөнгөн зарцуулж байгааг тодрууллаа. 

ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: Эмчилгээний зардлыг хоёр утгаар нь та бүхэн ойлгох хэрэгтэй. Зөвхөн эмийн зардалд дээрх дурдсан/300-800 мянган төгрөг/ тоон мэдээллүүд орж байгаа юм. Эмийн зардлын тухайд харилцан адилгүй дүнтэй байгаа. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан зарим өвчтөнд 260-300 мянган төгрөгийн эм зарцуулагддаг. Мөн зарим өвчтөнд 800 мянган төгрөгийн эм зарцуулж байна. Нөгөө талаас найман сая төгрөг бол нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн тооцоолол юм. Үүнд эмийн зардал болон PCR шинжилгээний урвалж оношлуурын зардлууд нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа PCR шинжилгээ хийдэг,  эмч сувилагчдын хамгаалах хэрэгслийн хувцас нэг өвчтөнд эмч, сувилагч дунджаар өдөрт 2-3 удаа орох бүртээ хамгаалах хэрэгслийн хувцсыг сольдог,  эмч сувилагчийн 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах болон тусгаарлагдаж буй зардал зэрэг багтаж байгаа юм. гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.