Цэс Close

Сү.Батболдыг буруугүй гэдгийг гадны шүүхүүд тогтоожээ

      Гадны олон орны шүүхэд өөрийн гар хөл болсон хүмүүсээр гомдол гаргуулан гүтгэлэг явуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө жинхэнэ оффшор компанитай гэдгийг олон хэвлэл мэдээлжээ.  Тэгвэл  Сү.Батболд гишүүнийг буруугүй хэмээн олон улсын шүүхүүд  үзсэнээ хэдийн мэдэгдсэн байна.  Гэтэл холбогдох байгууллагаас хэдэнтээ шалгаад гэм буруугүй нь тогтоогдчихоод байхад Ерөнхийлөгч дахиад л өнөөх зүйлээ ярьсаар л явна. Тэр байтугай өөрийнх нь  гар хөл болсон хууль хяналтын байгууллагын хүмүүсийн асуудлаар УИХ хөндөөд эхэлмэгц, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэж амьсгаа өндөртэй орж ирэн нөлөөлөх гэж оролдлоо. Түүний удаа дараа Монголыг шившиглэж, дотоодоосоо гадаад руу хов живийн чанартай гүтгэлэг тараасан нь ил болж, гадны шүүхүүд Сү.Батболдыг буруугүй гэдгийг тогтоожээ. Зарим шүүх нь  ийм үндэслэлгүй хов живийг шалгах шаардлагагүй гээд буцаасныг гадны болон Монголын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан билээ.

Б.НАРАНХҮҮ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах