БНХАУ Friends киноноос Лэйди Гага, Жастин Бибер, BTS-ийн хэсгийг хасчээ
АНУ-ын алдарт Friends цуврал киноны жүжигчдийн эргэн нэгдэж байгаа кино дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болсон. Гэвч БНХАУ-н эрх баригчид улс төрийн шалтгаанаас болж дээрх киноноос хэд хэдэн хэсгийг хасчээ.
https://www.youtube.com/embed/aQosE1UnuTw
Тодруулбал, тус киноны өмнө нь Хятадыг шүүмжилснээс нь болж Хятадад дурсахыг хориглосон Лэйди Гага, Жастин Бибер, BTS хамтлагтай хэсгүүд бүгд хасагдсан байна.
Сануулахад, АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Лэйди Гага Хятад (Бээжин)-н салан тусгаарлагч хэмээн үздэг Далай ламыг дэмждэг гэдгээ илэрхийлснээс хойш Хятадад тоглолт хийх эрхгүй болсон юм. Харин Канадын поп од Жастин Бибер Токио дахь нэгэн сүмд зочилсноосоо болж Хятадад тоглолт хийх эрхгүй болж байжээ. Учир нь түүний зочилсон сүм нь Японы дайчдын дурсгалд зориулсан сүм бөгөөд Хятад, БНСУ-ын хувьд Япон дайны гэмт хэрэгтнүүдийг хаацайлж, жигшүүрт хэргээр нь бахархдаг болохын бэлгэ тэмдэг аж.
Солонгосын BTS хамтлагийн хувьд нэг гишүүн нь өнгөрсөн жил Солонгосын дайныг “зовлон шаналлын түүх” хэмээн тодорхойлж, БНСУ, АНУ-ын цэргүүд мөр зэрэгцэн тулалдсан талаар бахархан ярьсан нь Умард Солонгосын талд байсан Бээжингийн эсрэг агуулгатай байсан хэмээн үзэж тэднийг эх орондоо тоглолт хийх эрхгүй хэмээн мэдэгдэж байжээ.
эх сурвалж: theguardians.com
Сэтгэгдэл үлдээх