Цэс Close

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадоос гурван медаль авчээ

Олон Улсын хэмжээний 5 дахь буюу химийн олимпиадын дүн дөнгөж сая гарлаа. Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо 7 сарын 24-өөс 8 сарын 2 хүртэл зохиогдож 79 орны 312 сурагч оролцлоо. Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа.

Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад бий. Үүнд:

Математик

Мэдээлэл зүй

Хими

Биологи

 Физик

Газар зүй гэсэн хичээлүүд багтдаг юм.

Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.

Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан юм.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах