Цэс Close

“Барселона” Мессигийн 10 дугаарыг өөр тоглогчид өгөхгүй

Испанийн “Барселона” 2021/22 оны улиралд багийнхаа 10 дугаарыг хэн нэгэн хөлбөмбөгчид өгөлгүй, түр дархлахаар шийджээ.

Хэдийгээр Месси аль хэдийнэ Францын “Парис Сэн-Жэрмэйн”-ий тоглогч болсон ч 10 дугаарыг өөр тоглогчид өгөхийг фанатууд хүлцэн тэвчихгүй гэж клубын удирдлага үзэж буй юм байна. Тиймээс энэ улиралдаа лав Мессигийн дугаарыг хэн нэгэнд өгөхгүй, ялангуяа Филиппе Коутиньод бол бүр өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Харин ирэх зун “Барселона”-гийн академийн хөлбөмбөгчдөөс хэн нэг нь 10 дугаарыг авахыг хүсвэл клубын ерөнхийлөгч энэ асуудлыг өөрөө шийдэх юм байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах