Э.Батшугар, Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, М.Чингисхаан тэргүүтэй нөхөн сонгуулийн нэр дэвшигчид...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар нарын орыг залгах УИХ-ын гишүүнийг ирэх аравдугаар сарын 10-ны өдөр сонгоно.
Хуулийн хүрээнд нөхөн сонгуульд нэр дэшүүлэх нам, эвслүүд энэ сарын 6-ны дотор нэр дэвшигчдийн материалыг СЕХ-д хүргүүлэх ёстой. Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлсэн байна.
СХД-ийн 28-р тойрогт нэр дэвшигчид...
- МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар
- АН-аас УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл
- ХҮН-аас Б.Найдалаа
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
- Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.
- Бие даагч Х.Бат-Ялалт
- Бие даагч Тоймч Ш.Гантулга
Хэнтий аймгийн 18-р тойрогт нэр дэвшигчид...
- МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат
- АН-аас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар өрсөлдөх бол ХҮН-аас Хэнтий аймагт нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдлээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингисхаан нэрлэсэн М.Баасанжаргал нар бие дааж нэр дэвшихээр болсоноо зарлаад байна.
Сэтгэгдэл үлдээх