Цэс Close

Salt Entertainment: Ким Сон Хогийн нэр холбогдоод байгаа хэргийг шалгаж байна

Солонгосын жүжигчин Ким Сон Хо цахим орчинд олны анхаарлыг татаад байгаа хоёр нүүртэй К байж магадгүй гэсэн цуурхалд нэр холбогдоод байгаа билээ. Улмаар Ким Сон Хогийн харьяалагддаг Salt Entertainment мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд: Сайн байна уу. "Salt Entertainment" байна. Бид нэргүй нийтлэлүүдийн баримтуудыг бид шалгаж байна. Баримт нотолгоогүй байгаа тул та бүхнийг тэвчээртэй хандахыг бид хүсч байна. Ямар нэгэн төвөг удсан бол хүлцэл өчье гэжээ.

Сануулахад, Энэ сарын 17-ны өдөр жүжигчин К-ийн хуучин найз бүсгүй хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй түүнийг үнэхээр хуурамч гайхамшигтай хоёр нүүртэй хүн хэмээн хэд хэдэн чухал зүйлийг бичсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа юм.

Тодруулбал, тухайн эмэгтэй “А” нь Солонгосын алдартай цахим сүлжээ дээр "Сүүлийн үед од болж өссөн жүжигчин К-ийн хоёрдмол байдал, жинхэнэ ичгүүргүй байдлыг илчилж байна" хэмээгээд түүнийг хүчээр үр хөндүүлсэн талаар бичжээ. Мөн тухайн жүжигчин өөрт нь хэрхэн хэрцгий хандсан болон хамтрагч нарыгаа араар нь хэрхэн муулдаг талаар бичсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах