Цэс Close

Д.Ганбат: Засгийн газартай хамтарч ажиллана. Сайдын суудал горьдоогүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ирэх 2022 оны улсын төсөвтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас мэдээлэл сонссон байна. Төсөвтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг санал, дүгнэлтээ гаргана гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээллээ.  

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "2022 оны төсөв энэ сарын 15-аас өмнө УИХ-аар батлагдах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. Бид ярилцаж байна. 2022 оны төсөв бол 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд маш их байна. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн төсөв болсон" гэв. 

Энэ үеэр УИХ дах АН-ын бүлгийн дотоод маргаан шийдэгдсэн үү. Бүлгийн зарим гишүүд бүлгийн даргыг огцруулсан гэдэг мэдээлэл бий гэх сэтгүүлчийн асуултад Д.Ганбат "АН-ын бүлгийн даргаар миний бие ажиллаж байна. Одоогоор үйл ажилалгаа хэвийн үргэлжилж байна" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл аравдугаар сарын 18-нд  "Д.Ганбат Засгийн газрыг огцруулах албан бичгийг сугандаа хавчуулан МАН-тай хэлцэл хийж, гурван сайдын суудал авах гэрээ хийх гэж оролдсон" гэж мэдэгдсэн. Үүнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Би Засгийн газраас сайдын суудал горьдоогүй. Засгийн газар болон эрх барьж байгаа намтай бид хамтарч ажиллах ёстой. Үүнийг мушгин гуйвуулж байна"  гэх хариуг өглөө. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах