Цэс Close

“Болор цом-40” наадам Хэнтий аймагт болно

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадмын бүртгэл эхэллээ.

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулахаар болжээ.

“Болор цом-40” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлэх найрагчид тухайн онд бичсэн ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй хоёр шүлгээ ирүүлэх аж. Гэхдээ нэг бүтээл нь Эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байх гэнэ.

Бүргэлийн хугацаа энэ сарын 18 хүртэл бөгөөд MZE.khoroo.@gmail.com хаягаар илгээж болох нь ээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах