Төрийн соёрхолт, ардын багш Ш.Чоймаа таалал төгсжээ

Хуваалцах

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа таалал төгсжээ.

Тэрээр их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд зориулсан нэгэн бөгөөд олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан эрхэм юм. Мөн Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж, монголчууд нийтээрээ босоо бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн