Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) өчигдөр Катар улсад эхэллээ. Анх удаа өвлийн улиралд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нээлт сонин хачин зүйлсээр их байснаас БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн нээлтийн дуу байсан юм.
Тэрбээр “Dreamers” дуугаараа “2022 FIFA Qatar”-ийн нээлтийг хийж, Солонгос уран бүтээлч анх удаа дэлхийн аваргын нээлтийг хийсэн түүхэн мөч тохиолоо. Тодруулбал, 1998 оноос хойш FIFA-гийн албан ёсны дууг гаргасан анхны соло уран бүтээлч давхар болж байгаа юм.
https://www.youtube.com/watch?v=9sxSObpX58U
Катар улс 12 жилийн өмнө хүн төрөлхтний их баяр наадам хэмээгддэг ус тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан бөгөөд ингэснээр эх орондоо ДАШТ-ийг хүлээн авсан Исламын шашинт анхны улс болж байна.
Мөн энэ удаагийн ДАШТ-д шилдэг 32 улсын шигшээ баг Алтан цомын төлөө өрсөлдөнө.
