Цэс Close

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Пүвдэндорж “Ногоон ази сүлжээ” ТББ-ын дарга У Ги Чултай уулзаж, ойн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов

“Ногоон Ази сүлжээ” ТББ нь Монгол Улсад цөлжилтийг сааруулах зорилгоор мод тарих, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Талууд уулзалтаар цаашид тус байгууллагын арвин туршлагад түшиглэн мод тарих аймгуудын тоог нэмэгдүүлэх, ойн аж ахуйн сургалт зохион байгуулах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
✅Тус байгууллага нь хүн ба байгаль хамтдаа зохицон оршин тогтнох зорилтыг дэвшүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор Монгол Улсад ойжуулалт, иргэдийн нөхөрлөл, хоршоог байгуулан ажиллуулах чиглэлээр 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах