Цэс Close

Ши Жиньпин БНХАУ-ын даргаар дахин сонгогдлоо

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна. 

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэйгээр сонголоо.

Ши Жиньпин 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа тус улсын даргаар гурав дахь удаагаа дахин сонгогдох боломжтой болсон юм. Ингээд санал хураалтад 2952 хүн оролцож, санал нэгтэйгээр сонгосон юм. 

Улмаар Ши Жиньпин Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан байна.

Мөн 14 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар Хань Жэн нар сонголоо.

Эргэн сануулахад... Ши Жиньпин ирэх зургаадугаар сард 70 нас хүрэх  бөгөөд 1953 онд Бээжин хотноо төржээ. 1974 онд тэрээр Хятадын Коммунист залуучуудын эвлэлд элсэж байсан байна.

1999-2002 онд зүүн Фүжянь мужийн захирагч, 2007 онд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны (БНХ) гишүүнээр сонгогдож, 2008 оны гуравдугаар сард БНХАУ-ын дэд даргаар ажиллаж байжээ.

Ши Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард ХКН-ын төв хороо, Цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж, 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын төрийн тэргүүн, Цэргийн төв зөвлөлийн даргын албыг хашиж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах