Амьсгалын зам, хоол боловсруулах эрхтний эмгэг болон бөөр шээсний замын эмгэгтэй хүүхдүүд ЭНЭҮТ-II-Т хэвтэн эмчлүүлэх боломжгүй болжээ

Хуваалцах

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв -II хүүхдийн эмнэлэгээс Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон талаар өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл ❗️❗️❗️
ЭНЭҮТ-II-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсонд хүлцэл өчье.
Үүнд:
– Амьсгалын замын эмгэгүүд
– Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд
– Бөөр шээсний замын эмгэгүүд
Жич: Дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой.
Дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ:
– Яаралтай тусламж /24 цагаар/
– Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/
– 0-28 хоногтой нярай
– Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/
– Өдрийн эмчилгээ
– Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ гэжээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн