Цэс Close

Авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршлын мэдээлэл

Энэ онд нийслэл хотод авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршлын мэдээллийг хүргэж байна.

Уг хуваарийн дагуу хамгийн сүүлийн зам засварын ажил есдүгээр сарын 12-ны өдөр дуусахаар төлөвлөгджээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал болон зайлшгүй хүчин зүйл үүссэнээс шалтгаалан тухайн ажлуудын заасан хугацаанд өөрчлөлт орж болох аж.

Өнөөдрийн байдлаар Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл болон 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам засвартай байна.

Маргааш 22:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл замыг засаж эхлэх юм байна.

ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ БУЙ БАЙРШЛУУД 

  • Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл Эхлэх: 7/28-00:00 Дуусах: 8/15- 06:00
  • 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам Эхлэх: 8/1- 22:00 Дуусах: 8/14-06:00
  • Партизаны гудамж: Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл Эхлэх: 8/4-22:00 Дуусах: 8/7-06:00
  • Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
  • Ханын материалын авто зам Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
  • Төмөрчний гудамж: Жуулчны гудамжнаас Самбуугийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд талын уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
  • Барилгын коллежийн зүүн хойд талын уулзвараас хойш Гандантэгчэнлин хийд хүртэл Эхлэх: 7/19-23:00 Дуусах: 7/21-06:00
  • Зайсангийн Оргилын уулзвараас Номин худалдааны төвийн зүүн тал хүртэл Эхлэх: 8/15-22:00 Дуусах: 8/25-06:00
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн уулзвараас урагш Нүхтийн ам хүртэл Эхлэх: 8/30-22:00 Дуусах: 9/12-06:00

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах