Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэлж байна. Өнөөдөр өнгөрөгч лхагва гарагт /2023.08.30/ болсон ээлжит хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж.
Сануулахад өнгөрөгч лхагва гарагийн ээлжит хуралдаанаар
- Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
- 2023 оны ургацын урьдчилсан баланс,
- “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол,
- Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
- Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
- Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцах төлөвтэй байсан юм.
Сэтгэгдэл үлдээх