Цэс Close

Санал өгөх байрны хаягаа хэрхэн мэдэх вэ?

Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн өөрийн амьдарч буй дүүрэг, аймаг, сумынхаа өдөр тутамд тулгарч буй нийгмийн бэрхшээлтэй асуудлыг шийдүүлэх, таатай орчинд амьдруулах шаардлагыг хүлээж авах үүрэг бүхий төлөөлөгчийг ИТХ-д сонгох санал хураалт өнөөдөр үргэлжилж байна.

Тиймээс сонгуульд идэвхтэй оролцох нь иргэдийн эрх. Хэрэв та санал өгөх байраа мэдэхгүй байгаа бол https://election.burtgel.gov.mn/ цахим хаягт хандаж, регистрийн дугаараа оруулах заавартай байна.

Улсын хэмжээнд буюу Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд нийт 2,230 санал авах байр байгаагаас орон нутагт интернэтийн сүлжээгүй 381 санал авах байранд сансрын холбооны Старлинк төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.

Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит  сонгуульд 2,246,164 хүн саналаа өгөхөөр баталгаажуулжээ.

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр сонгуулийн ирцийн болон эргэн тойронд гарч буй зөрчлийн талаар олон нийтэд гурван удаа мэдээлэхээр төлөвлөсөн байна.

САНАЛ ТЭМДЭГЛЭХ ЗААВАР:

зураг

Санал өгөх байранд иргэний үнэмлэхээ авч очиж болно. Таны хурууны хээ уншигдахгүй тохиолдолд иргэний үнэмлэхээр бүртгэнэ. Орон нутгийн сонгуулиар саналаа өгсөн иргэний хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах