Орхон голд 28000 жарамгай нутагшуулжээ

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа 20 жилийнхээ ойн хүрээнд, “Хобби” загас үржүүлгийн холбоо НҮТББ-тай хамтран, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг, Үхэр чулуутын булан гэх газарт зэвэг, хадран загас үржүүлж, амьдрах чадвартай 28,000 жарамгайг Орхон голд тавилаа.
Энэ нь Орхон голын загасны нөөцийг хамгаалах, сэргээн нэмэгдүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх