Цэс Close

(G)I-DLE хамтлаг шинэ уран бүтээлээсээ Сожиныг хасжээ

(G)I-DLE хамтлагийн шинэ уран бүтээл болох 'Universe Music'-д хамтлагийн гишүүн Сожин  оролцохгүй хэмээн Cube интертаймэнтээс мэдэгджээ.

Хамтлагийн шинэ уран бүтээлийн хувьд клипний зураг авалт өнгөрөгч хоёрдугаар сард дууссан байсан боловч Сожины нөхцөл байдлаас шалтгаалан 5 гишүүнтэйгээр дууг дахин өөрчилж, клипээ хийхээр бэлтгэж эхэлсэн байна.

Энэ талаарх мэдээ гарахад олон нийт хүчирхийлэгч угаасаа гэм буруугаа ухамсарлан зайгаа тавьж өгөх хэрэгтэй хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Харин “Cube” интертаймэнтийн зүгээс Сожиныг хамтлагаас гаргах талаар мэдээлэл хийгээгүй бөгөөд түүний дээрлэхэлтийн хэргийг шалгаж үзээд зарим мэдээлэл хуурамч болохыг тогтоосон хэмээн мэдэгдсэн юм. Мөн тус хэрэгтэй холбогдуулан хуурамч мэдээлэл ихээр гарч байгаатай хатуу тэмцэх болно хэмээн мэдэгдсэн.

Хэдийгээр ийм мэдэгдэл гаргасан ч хамтлагийн ирээдүйн төлөө Сожиныг нэг удаа ийн өнжүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах